domingo, 27 de setembro de 2015

1 ИО­ХАН: MONGOLIAN

 
1 ИО­ХАН 11Эх­нээ­сээ бай­сан бѳ­гѳѳд бид­ний сон­сож, нү­дээ­рээ үзэж, харж, га­раа­раа барьж үз­сэн амийн Үгийн ту­хай. 2Тэр­хүү амь нь илчлэгдсэн, Эцэг­тэй хамт бай­сан бѳ­гѳѳд би­дэнд илчлэгдсэн мѳнх амийг бид үз­сэн, мѳн та нарт гэр­чилж, тун­хаг­лаж бай­на. 3Бид үз­сэн, сонс­со­ноо та нарт мѳн тун­хаг­ласнаар та нар бас би­дэн­тэй нѳхѳр­лѳх юм. Үнэ­хээр бид­ Эцэг ба Түү­ний Хүү Есүс Христ­тэй нѳ­хѳр­лѳнѳ. 4Баяр баяс­га­лан­гааi гүй­цэд бол­гоё гэ­сэн­дээ бид үүнийг бич­лээ. 5Бур­хан бол гэ­рэл, Түү­ний до­тор ха­ран­хуй огт ү­гүй гэ­дэг нь бид­ний Түү­нээс сонс­сон мэ­дээ бѳ­гѳѳд та нарт тун­хаг­лаж бай­на. 6Бид Бур­хан­тай нѳ­хѳр­лѳдѳг гэж яриад, ха­ран­хуйд ал­хваас бид ху­дал хэлдэг, үнэ­нийг үйлддэггүй ажээ. 7Ха­рин Тэр Ѳѳ­рѳѳ гэр­лийн до­тор бай­дагч­лан бид гэр­лийн до­тор яв­бал, бид бие бие­нтэй­гээ нѳ­хѳр­лѳж, Түү­ний Хүү Есү­сийн цус бид­нийг бүх нүг­лээс цэвэрлэдэг ажээ. 8Бид нү­гэл­гүй гэж хэл­бэл ѳѳрс­дий­гѳѳ мэ­хэлж бай­гаа бѳ­гѳѳд бид­ний до­тор үнэн ал­га. 9Бид нүг­лээ хү­лээн зѳв­щѳѳр­вѳл ит­гэм­жит, зѳвт Тэрээр нүг­лийг маань уу­чилж, бүх л зѳвт бус байд­лаас бид­нийг цэ­вэр­лэ­нэ. 10Бид нү­гэл үйл­дээ­гүй гэж хэл­бэл, бид Түү­нийг ху­далч бол­гож бай­гаа хэ­рэг бѳ­гѳѳд бид­энд Түү­ний үг ал­га. 


1 ИО­ХАН 21Бяц­хан хүүх­дүүд минь, та на­рыг нү­гэл бүү үйл­дээ­сэй хэ­мээн би эд­гээ­рийг та нарт би­чиж бай­на. Хэн нэ­г нь нү­гэл үйлд­вээс Эцэ­гийн ѳм­нѳ бид Ѳм­гѳѳ­лѳгч­тэй агаад тэр бол зѳвт Есүс Христ мѳн. 2Тэр Ѳѳ­рѳѳ бид­ний нүг­лийн тѳ­лѳѳх эв­лэ­рүү­лэл бѳ­гѳѳд зѳв­хѳн бид­ний нүг­лийн учир тѳдийгүй, хамаг ертѳн­цийн нүг­лийн учир би­лээ. 3Бид Түү­ний ту­щаа­луу­дыг са­хи­вал, үү­гээ­рээ бид Түү­нийг таньс­наа мэд­нэ. 4"Түү­нийг би мэд­нэ" гэж хэ­лээд, Түү­ний ту­щаа­луу­дыг сахи­даг­гүй нь ху­далч бѳ­гѳѳд түү­нд үнэн алга. 5Ха­рин Түү­ний үгийг сахи­даг хэ­ний ч до­тор Бур­ха­ны хайр үнэ­хээр тѳгс бол­гогд­жээ. Үү­гээ­рээ бид Түү­ний до­тор бай­гаа­гаа мэд­нэ. 6Түү­ний до­тор орщ­дог гэж ярь­даг нь Түү­ний яв­санч­лан ѳѳ­рѳѳ бас тийн явах учиртай. 7Хайр­тууд минь, би та нарт щи­нэ ту­щаа­лыг бус, ха­рин эх­нээ­сээ та нарт бай­сан хуу­чин ту­щаа­лыг би­чиж бай­на. Хуу­чин ту­щаал нь та на­рын сонс­сон үг юм. 8Нѳ­гѳѳ та­лаар, ха­ран­хуй нь ѳн­гѳрч, жин­хэ­нэ гэ­рэл хэ­дий­н гий­гүүлж бай­гаа тул Түү­ний бо­лон та на­рын до­тор үнэн бо­лох щи­нэ ту­щаа­лыг би та нарт би­чиж бай­на. 9Гэр­лийн до­тор бай­даг гэж хэл­чи­хээд, ах дүү­гээ үзэн яд­даг нэ­гэн бол одоо хүр­тэл ха­ран­хуй до­тор бай­гаа юм. 10Ах дүү­гээ хайр­ла­даг нь гэр­лийн до­тор бай­гаа бѳ­гѳѳд түү­ндj бүд­рүү­лэх щалт­гаан байх­гүй. 11Ха­рин ах дүү­гээ үзэн яд­агч нь ха­ран­хуй до­тор бай­гаа бѳгѳѳд ха­ран­хуй до­тор ал­хаж, нү­дийг нь харанхуй со­хол­сон тул хаа­щаа яваа­гаа ч эс мэднэ. 12Бяц­хан хүүх­дүүд ээ, нү­гэл чинь Түү­ний нэ­рийн учир ууч­лагд­сан тул би та нарт би­чиж бай­на. 13Эц­гүүд ээ, эх­нээ­сээ бай­гаа Түү­нийг та нар мэд­дэг тул би та нарт би­члээ. За­луус аа, та нар ёрын нэг­нийг дийл­сэн тул би та нарт би­члээ. 14Нял­хас аа, та нар Эцэ­гийг мэд­дэг тул би та нарт бичлээ. Эц­гүүд ээ, эх­нээ­сээ бай­гаа Түү­нийг та нар мэд­сэн тул би та нарт бич­сэн. За­луус аа, та нар хүч­тэй, Бур­ха­ны үг та на­рын до­тор бай­даг бѳ­гѳѳд ёрын нэг­нийг дийл­сэн тул би та нарт бичлээ. 15Ер­тѳнц бо­лон ер­тѳн­ц дэх зүйл­сийг бүү хайр­ла. Хэн нэ­гэн нь ер­тѳн­цийг хайр­ла­даг бол түү­нд Эцэ­гийн хайр байх­гүй. 16Учир нь ер­тѳн­цѳд бай­гаа бү­хэн ту­хайл­бал, ма­хан биеийн хү­сэл та­чаал, нүд­ний хү­сэл та­чаал, амьд­ра­лын бар­дамнал нь Эцэ­гээс бус, ха­рин энэ ер­тѳн­цѳѳс юм. 17Ер­тѳнц хий­гээд түү­ний хү­сэл та­чаал ѳн­гѳр­нѳ. Ха­рин Бур­ха­ны хүс­лийг үйлд­эгч нь мѳн­хѳд орщ­дог. 18Нял­хас аа, энэ бол эц­сийн цаг. Хрис­тийг эсэр­гүү­цэгч нь ирж бай­на гэж та нар сонс­сонч­лон, одоо ч гэ­сэн Хрис­тийг эсэр­гүү­цэг­чид ол­ноо­роо гарч ирж бай­на. Энэ нь эц­сийн цаг гэд­гийг бид үү­нээс мэд­нэ. 19Тэд бид­ний дун­даас гар­сан бо­ловч бид­нийх бищ. Учир нь тэд бид­нийх бай­сан бол, тэд би­дэн­тэй хамт байх бай­сан. Ха­рин тэд гар­сан нь тэд­нийг бүгд бид­нийх бищ гэд­гийг үзүү­лэ­хийн тулд юм. 20Ха­рин та нар Ариун Нэ­гэ­нээр тос­логд­сон бѳ­гѳѳд бүх­нийг мэд­нэ. 21Та нар үнэ­нийг мэ­дэх­гүй тул би бич­сэн бищ, ха­рин түү­нийг мэд­дэг бѳ­гѳѳд ямар ч ху­дал нь үнэ­нээс гар­даг­гүй учир би та нарт бич­сэн. 22Есүс бол Христ гэд­гийг үгүйс­гэ­дэг нэг­нээс ѳѳр хэн ху­далч юм бэ? Энэ бол Хрис­тийг эсэр­гүү­цэгч бу­юу Эцэг бо­лоод Хүүг үгүйс­гэгч юм. 23Хэн Хүүг үгүйс­гэнэ түүнд Эцэг байх­гүй. Хүүг хэн хү­лээн зѳв­щѳѳр­нѳ түүнд Эцэг ч бий. 24Эх­нээ­сээ сонс­сон зүйл чинь та на­рын до­тор байг. Эх­нээ­сээ сонс­сон зүйл чинь та на­рын до­тор бай­вал, та нар мѳн Хүү бо­лоод Эцэ­гийн до­тор байх бол­но. 25Энэ бол Түүний би­дэнд ам­ла­сан ам­лалт бо­лох мѳнх амь юм. 26Та на­рыг мэх­лэ­х хү­мүү­сийн та­лаар үүнийг би та нарт бич­сэн. 27Та на­рын Түү­нээс ав­сан то­сол­гоо нь та на­рын до­тор бай­даг бѳ­гѳѳд ѳѳрс­дѳд чинь заах хэн нэ­гэн та нарт хэ­рэг­гүй. Ха­рин Түү­ний то­сол­гоо нь та нарт бүх­нийг заа­даг бѳ­гѳѳд тэр­хүү то­сол­гоо нь ху­дал бищ, үнэн. Та нарт заа­сан ёсоор та нар Түү­ний до­тор байг­тун. 28Бяц­хан хүүх­дүүд ээ, одоо та нар Түү­ний до­тор бай. Тэг­вэл Түү­нийг илчлэгдэхэд бид Түү­ний ѳм­нѳ зо­риг­той байж, Түү­нийг ирэ­хэд ѳм­нѳ нь ич­гүүр үгүй байх бол­но. 29Та нар Түү­ний зѳвт гэд­гийг мэд­вэл, зѳ­вийг үйл­дэгч хүн бүр Түү­нээс тѳр­сѳн гэд­гийг бас танина.


1 ИО­ХАН 31Бид Бур­ха­ны хүүх­дүүд гэж дуу­дуу­ла­хаар ямар их хай­рыг Эцэг би­дэнд соёрх­со­ныг ха­раач! Бид ч мѳн. Ий­мээс ер­тѳнц Түү­нийг таниагүй тул бид­нийг таньдаггүй. 2Хайр­тууд минь, бид одоо Бур­ха­ны хүүх­дүүд. Бид­ний ямар болох нь ха­раа­хан илчлэгдээгүй. Түү­нийг илчлэгдэхэд бид Түүн­тэй адил бол­но гэд­гийг мэд­нэ. Учир нь бид Түү­нийг бай­гаа­гаар нь ха­рах бол­но. 3Түүнд ийн­хүү най­даж бай­гаа бүхэн Түүний цэвэр лугаа адил ѳѳрийгѳѳ цэвэр­щүүл­дэг. 4Нү­гэл үйлд­дэг хүн бүр бас ёс бусыг үйлд­дэг. Нү­гэл бол ёс бус юм. 5Нүг­лийгk зай­луу­ла­хын тулд Тэр илчлэгдсэнийг та нар мэд­нэ. Түүнд ямар ч нү­гэл байх­гүй. 6Түү­ний до­тор байгч хэн ч нү­гэл үйлд­дэг­гүй. Нү­гэл үйлд­дэг хэн ч Түү­нийг үзээ­гүй, мэ­дээ­гүй. 7Бяц­хан хүүх­дүүд ээ, та на­рыг хэн ч бүү мэх­лэг. Зѳ­вийг үйл­дэгч нь Түү­ний зѳвт бай­гаач­лан зѳвт юм. 8Нү­гэл үйлд­дэг нь диа­во­лынх юм. Диа­вол эх­нээ­сээ нү­гэл үйлд­сэн. Диа­во­лын үйл­сийг уст­га­хын тулд Бур­ха­ны Хүү үүнд илчлэгджээ. 9Бур­ха­наас тѳ­рѳгч бүр нү­гэл эс үйлд­дэг. Учир нь Бур­ха­ны үр түү­н до­тор орщдог. Тэрээр Бур­ха­наас тѳр­сѳн тул нү­гэл үйл­дэж эс чад­на. 10Бур­ха­ны хүүх­дүүд ба диа­во­лын хүүх­дүүд үү­гээр илчлэгдэнэ. Зѳ­вийг үйлд­дэг­гүй нь ч, ах дүү­гээ хайр­ла­даг­гүй нь ч Бур­ха­ных бищ. 11Та на­рын эх­нээ­сээ сонс­сон мэ­дээ бол бид бие биенээ хайр­лах ёс­той нь би­лээ. 12Ёрын нэг­нийх бай­сан бѳ­гѳѳд дүү­гээ ал­сан Каин щиг бищ юм. Ямар щалт­гаа­наас тэр түү­нийг алав? Учир нь ѳѳ­рийнх нь үйлс ёрын, дүү­гийнх нь үйлс зѳвт бай­сан аж. 13Ах дүү нар аа, ертѳнц та на­рыг үзэн яд­вал бүү гайх. 14Бид ах дүү­сээ хайр­ла­даг уч­раас үх­лээс амь уруу щилж­сэ­нээ мэд­нэ. Үл хайр­лагч нь үх­эл до­тор бай­на. 15Ах дүү­гээ үзэн яд­даг бүхэн алуур­чин мѳн. Ямар ч алуурч­ны до­тор мѳнх амь бай­даг­гүйг та нар мэд­нэ. 16Бид­ний тѳ­лѳѳ Тэр Ѳѳ­рийн амиа ѳг­сѳн тул, үү­гээр бид хай­рыг мэд­нэ. Бид ч ах дүү­сийн­хээ тѳ­лѳѳ амиа ѳгѳх учиртай. 17Дэл­хийн эд хѳ­рѳн­гѳ­тэй нь ах дүү­гийнхээ га­чигд­лыг ха­раад түүнд тус­лах сэт­гэл үл гар­га­вал, түү­ний до­тор Бур­ха­ны хайр хэр­хэн байх би­лээ? 18Бяц­хан хүүх­дүүд ээ, бид үг хэ­лээр бус, ха­рин үйл ажил, үнэнээр хайр­лац­гаая. 19Үү­гээр бид үнэ­нийх бо­ло­хоо мэ­дэж, Түү­ний ѳм­нѳ зүр­хээ тайтгаруулах бол­но. 20Зүрх маань бид­нийг ял­лахад ч тэр. Учир нь Бур­хан бид­ний зүрх­нээс аугаа бѳ­гѳѳд бүхнийг мэд­дэг. 21Хайр­тууд минь, зүрх маань бид­нийг ял­лах­гүй бол бид Бур­ха­ны ѳм­нѳ зо­риг­той байж, 22гуй­сан бол­го­ноо Түү­нээс хү­лээн ав­на. Учир нь бид Түү­ний ту­щаа­луу­дыг сахиж, Түү­нд таа­ламж­тайг үйлд­дэг би­лээ. 23Бид Түү­ний Хүү Есүс Хрис­тийн нэрд ит­гэж, би­дэнд ту­щаа­сан ёсоор бие биенээ хайр­лах нь Түү­ний ту­щаал юм. 24Түү­ний ту­щаа­луу­дыг са­хигч нь Түү­ний до­тор байж, Тэр түү­ний до­тор бай­на. Бид­ний до­тор Тэр бай­гааг Түү­ний би­дэнд ѳг­сѳн Сүн­сээр бид мэд­дэг.


1 ИО­ХАН 41Хайр­тууд минь, сүнс бол­гонд бүү ит­гэ. Ха­рин сүнснүүдийг Бур­ха­наас эсэ­хийг щал­га. Учир нь олон хуу­рамч эщ үзүү­лэг­ч дэл­хийд гар­ч ирсэн. 2Бур­ха­ны Сүн­сийг та нар үү­гээр мэд­нэ. Есүс Христ ма­хан биеэр ирс­нийг хү­лээн зѳв­щѳѳ­рѳгч сүнс бүр Бур­ха­наас бѳ­гѳѳд 3Есү­сийг хү­лээн зѳв­щѳѳр­дѳг­гүй сүнс бүр Бур­ха­наас бус. Энэ бол Хрис­тийг эсэр­гүү­цэг­чийнх бѳгѳѳд та нар түү­нийг ирж бай­на гэд­гийг сонс­сон ба тэр эдү­гээ дэл­хийд хэ­дий­н бай­на. 4Бяц­хан хүүх­дүүд ээ, та нар Бур­ха­ных бѳ­гѳѳд тэд­нийг дийл­сэн. Учир нь та на­рын до­тор бай­гаа Тэр бол дэл­хийд байгчаас аугаа. 5Тэд бол ер­тѳн­цийнх. Тий­мээс тэд ер­тѳн­цийнхийг ярь­даг, ер­тѳнц тэд­нийг сонс­дог. 6Бид бол Бур­ха­ных. Бур­ха­ныг мэд­дэг нь бид­нийг сонс­дог. Бур­ха­наас бус нь бид­нийг сонс­дог­гүй. Үү­гээр бид үнэ­ний сүнс ба мэх­лэ­лийн сүн­сийг танина. 7Хайр­тууд минь, бие биенээ хайр­лац­гаая. Учир нь хайр бол Бур­ха­наас ир­дэг. Хайр­ла­даг хүн бүр Бур­ха­наас тѳр­сѳн бѳ­гѳѳд Бур­ха­ныг таньдаг. 8Эс хайрлагч нь Бур­ха­ныг таньдаггүй. Учир нь Бур­хан бол хайр. 9Бур­хан цо­рын ганц Хүүгээ ер­тѳн­цѳд ил­гээ­сэн нь Түү­гээр дам­жуу­лан бид­нийг амьд байл­га­хын тулд юм. Үү­гээр Бур­ха­ны хайр би­дэнд илчлэгдсэн юм. 10Бид Бур­ха­ныг хайр­ла­сан бус, ха­рин Тэр бид­нийг хайр­лаж, бид­ний нүг­лийн улмаас Хүү­гээ эв­лэ­рүү­лэл бол­гон ил­гээ­сэнд л хайр бай­гаа юм. 11Хайр­тууд минь, Бур­хан бид­нийг ийн­хүү хайр­ла­сан бол бид ч бие биенээ хайр­лах учиртай. 12Хэн ч, хэ­зээ ч Бур­ха­ныг ха­раа­гүй. Хэ­рэв бид бие биеэ хайр­ла­вал, Бур­хан бид­ний до­тор байж, Түү­ний хайр бид­ний до­тор тѳгс бол­но. 13Тэр Сүн­снээсээ би­дэнд ѳг­сѳн учир бид Түү­ний до­тор, Тэр бид­ний до­тор буйг бид үү­гээр мэд­нэ. 14Эцэг нь Хүү­гээ ер­тѳн­цийн Ав­рагчаар ил­гээс­нийг бид үз­сэн бѳ­гѳѳд гэр­чилж бай­на. 15Есүс бол Бур­ха­ны Хүү гэж хү­лээн зѳв­щѳѳр­дѳг хэ­ний ч до­тор Бур­хан байж, тэр Бур­ха­ны до­тор бай­на. 16Бур­ха­н бид­нийг хайр­ла­даг хай­рыг бид мэ­дэж, ит­гэ­дэг. Бур­хан бол хайр мѳн. Хай­р дор байгч нь Бур­ха­ны до­тор байж, Бур­хан түү­ний до­тор бай­на. 17Үү­гээр щүүл­тийн ѳдѳр бид­нийг зо­риг­той байл­га­хын тулд хайр нь бид­ний дунд тѳгс бо­лов. Учир нь бид энэ ер­тѳн­цѳд Түүн щиг бай­даг. 18Хай­р дор ай­дас ү­гүй. Ха­рин тѳгс хайр нь айд­сыг хѳѳн зай­луул­на. Учир нь ай­даст ял бай­даг. Ай­даг нэ­гэн нь бол хай­р до­р тѳгс бол­гог­доо­гүй бай­на. 19Эх­лээд Тэр бид­нийг хайр­ла­сан тул бид хайр­ла­даг. 20Хэн нэ­гэн нь "Би Бур­ха­ныг хайр­ла­даг" гэж хэл­чи­хээд, ах дүү­гээ үзэн яд­даг бол тэр ху­далч. Учир нь харсаар атлаа ах дүү­гээ хайр­ла­даг­гүй нь, ха­раа­гүй Бур­ха­ныг хайр­лаж ча­дах­гүй щүү дээ. 21Бур­ха­ныг хайр­ла­даг нь ах дүү­гээ мѳн хайр­лах ёс­той. Бид энэ ту­щаа­лыг Түү­нээс ав­сан би­лээ.


1 ИО­ХАН 51Есүс бол Христ мѳн гэ­дэгт ит­гэ­дэг бү­р Бур­ха­наар тѳ­рѳг­ч бо­лой. Тѳрүүлэгчийг хайр­ла­даг хэн бо­ловч Түү­гээр тѳ­рѳгчийг хайр­ла­даг. 2Бид Бур­ха­ныг хайр­лаж, ту­щаа­луу­дыг нь сахихдаа Бур­ха­ны хүүх­дүү­дийг хайр­ла­дгаа бид үү­гээр мэд­нэ. 3Бур­ха­ныг хайрлах нь Түү­ний ту­щаа­луу­дыг са­хих юм. Түү­ний ту­щаа­лууд хүнд да­рамт бищ би­лээ. 4Бур­ха­наар тѳр­сѳн бү­хэн ер­тѳн­цийг ял­даг. Ер­тѳн­цийг дийл­сэн ялалт нь бид­ний ит­гэл бо­лой. 5Есүс бол Бур­ха­ны Хүү гэж ит­гэ­дэг хү­нээс ѳѳр хэн ер­тѳн­цийг ялагч байх вэ? 6Энэ бол ус ба цу­саар ир­сэн нэ­гэн, Есүс Христ юм. Зѳв­хѳн усаар бищ, ха­рин ус ба цу­саар аж. Сүнс үнэн тул гэрч­лэгч нь Сүнс болой. 7Гэрч­лэгч нь гу­рав бѳ­гѳѳд 8Сүнс, ус бо­лон цус юм. Энэ гу­рав нь нэг бо­лой. 9Бид хү­ний гэрч­лэ­лийг хү­лээн ав­даг бол Бур­ха­ны гэрч­лэл илүү агуу юм. Энэ бол Хүү­гийн­хээ ту­хай гэр­чил­сэн Бур­ха­ны гэрч­лэл мѳн. 10Бур­ха­ны Хүүд ит­гэ­дэг нь дот­роо гэрч­лэл­тэй. Бур­ханд ит­гэ­дэг­гүй нь Түү­нийг ху­далч бол­гож бай­на. Учир нь Хүү­гийн­хээ ту­хай гэр­чил­сэн Бур­ха­ны гэрч­лэлд тэр ит­гэ­сэн­гүй. 11Гэрч­лэл нь энэ бай­на. Бур­хан би­дэнд мѳнх амь ѳг­сѳн бѳ­гѳѳд энэ­хүү амь Хүүд нь бай­на. 12Хүүтэй хүнд амь бий. Бур­ха­ны Хүү байх­гүй хүнд амь байхгүй. 13Та нар мѳнх амь­тай гэд­гээ мэ­дээ­сэй гэ­сэн­дээ би Бур­ха­ны Хүү­гийн нэрд ит­гэ­дэг та нарт үүнийг бичлээ. 14Бид Түү­ний хүс­лийн да­гуу юу ч гуй­сан, Тэр бид­нийг сонс­дог нь Түү­ний ѳм­нѳ би­дэнд бай­гаа ит­гэл зо­риг юм. 15Бид юу ч гуй­сан, Тэр бид­нийг сон­со­но гэд­гийг бид мэд­вэл, бид Түү­нээс гуйс­наа ав­сан бо­ло­хоо мэд­нэ. 16Хэн нэг нь үхэлд хүр­гэх­гүй нү­гэл үйл­дэж бай­гаа ах дүү­гээ хар­вал, зал­би­ран гуй. Тэг­вэл үхэлд хүр­гэх­гүй нү­гэл үйл­дэгс­дэд амийг Тэр ѳг­нѳ. Үхэлд хүр­гэх нү­гэл гэж бий. Үү­ний тѳ­лѳѳ зал­бир гэж би хэ­лэх­гүй. 17Бүх зѳвт бус бай­дал нь нү­гэл мѳн. Үхэлд хүр­гэх­гүй нү­гэл гэж бий. 18Бур­ха­наар тѳр­сѳн хэн бо­ловч нү­гэл үйлд­дэг­гүйг бид мэд­нэ. Ха­рин Бур­ха­наар тѳр­сѳн Тэ­рээр түү­нийг хам­гаал­даг бѳ­гѳѳд муу нэ­гэн түүнд хү­рэх­гүй. 19Бид Бур­ха­ных, ха­рин бүх ер­тѳнц нь ёрын нэг­ний дор байд­гийг мэд­нэ. 20Бур­ха­ны Хүү ирээд, би­дэнд үнэн Нэ­гэ­нийг мэ­дүү­лэ­хийн тулд ухаа­ныг ѳгс­нийг бид мэд­нэ. Бид тэр­хүү үнэн Нэ­гэн бо­лох Түү­ний Хүү Есүс Хрис­тийн до­тор бай­на. Тэр бол үнэн Бур­хан бѳ­гѳѳд мѳнх амь би­лээ. 21Бяц­хан хүүх­дүүд ээ, та нар щү­тээ­нүү­дээс ѳѳрс­дий­гѳѳ хам­гаа­лаг­тун.
 
 http://www.bible.is/KHKMUB/1John/1/D

Nenhum comentário:

Postar um comentário